Үхрийн арьс товруутах өвчинтэй 1248 малыг устгалд оруулжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

Хилийн хориот цээрт өвчний ангилалд багтдаг "Үхрийн арьс товруутах өвчин" манай улсад өнгөрөгч онд анх бүртгэгдэж байсан бол энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дөрвөн аймгийн, 10 суманд тус өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Хорио цээрийн дэглэмтэй бүс нутагт нийт 1739 мал өвчилсөн байгаа бөгөөд тэдгээрийн 1248-ыг нь устгалд оруулсан байна. Одоогоор 491 мал тусгаарлалтад байгаа ажээ.

Үхрийн арьс товруутах өвчний гаралт хамгийн их байгаа нь Дорнод аймаг болж байгаа бөгөөд тус аймгийн зургаан суманд хорио цээрийн дэглэм мөрдөгдөж байна.

Харин Булган, Сүхбаатар, Увс аймгуудад тус бүр 1-2 сум "Үхрийн арьс товруутах" өвчний хорио цээрт байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top