Украинд энх тайван тогтооход ХОЛ БАЙНА гэв

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

Барууны орнуудын зүгээс дипломат хүчин чармайлт гаргахгүй байгаагаас шалтгаалж Украинд энх тайван тогтооход хол байгаа талаар НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский мэдэгджээ.

Тэрбээр “Одоогоор бид энх тайвнаас нэлээд хол байна гэж бодож байгаа” гэж онцолсон байна.

Түүний хэлснээр Барууны орнууд дорвитой дипломат хүчин чармайлт гаргахгүй байгаа аж.

“Баруунаас зөвхөн Украинд зэвсэг нийлүүлж, зөрчилдөөнийг өдөөж байгаа” гэж НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгчийн орлогч ярьжээ.

Үүний өмнө АНУ-ын Төрийн департамент Украины асуудлаар олон улсын шүүх байгуулахыг дэмжсэн билээ. Тухайн шүүх нь олон улсын хэм хэмжээг ашиглан Украины хууль, эрх зүйн тогтолцоог удирдан чиглүүлэх юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(202.131.254.222) 2023 оны 03 сарын 29

Үзлийн дайсан өвгөн Баадай үхэж байж л энэ дайн дуусна

0  |  1
Солиорсон оросууд(192.82.65.180) 2023 оны 03 сарын 30

оросууд Украинаас цэргээ гаргаж, Крымыг буцаан өгөхөд дайн дуусна. Энэний бодлоор бол НҮБ-н гишүүн бүрэн эрхэт тусгаар тогтносон Украин улс газар нутгаасаа Оросод тасалж өгөөд Оросын бүх шаардлагыг зөвшөрөөөд бууж өгөх үү. тийм ямар энхтайван байсан юм, тэгсэнээс Украинчууд эцсээ хүртэл байлдаж, сүүлийн орос цэргийг сөнөөсөн дээр.

2  |  2
Top