“Баян боол” кино дээд амжилт тогтоов

2023 оны 03 сарын 13

Энэ сарын 3-наас бүх кинотеатрт гарч эхэлсэн “Баян боол” уран сайхны кино нээлтийн гурав хоногтоо энэ оны шинэ дээд амжилтыг тогтоогоод байна.

Тодруулбал, энэ онд болон өнгөрсөн онд кино театрын зах зээлд борлуулалтаараа тэргүүлсэн “Ноён эмэгтэй” (18707), “Хэрмэл жүжигчид” (18301)-ийн амжилтыг “Баян боол” кино давжээ.

Тухайлбал, эхний гурван өдрийн үзвэрийн тоогоороо “Баян боол” уран сайхны кино 27894 үзэгчтэйгээр Монголын кино зах зээлийн салбарт хамгийн эрэлттэй киногоор тодроод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top