“Neuralink” компанид хүн дээр тархины чип туршихыг зөвшөөрсөнгүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

АНУ-ын Хүнс, эмийн чанарыг хянах газар Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компани хүний тархинд бичил чип суулгах туршилт явуулах зөвшөөрөл олгоогүй байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, бичил чипийн тусламжтай бодлын хүчээр тоног төхөөрөмж удирдах туршилт байв. Тус компаниас өнгөрсөн оны эхээр тавьсан хүсэлтэд бичил чипийн литийн зайн аюулгүй байдал, чипийн бичил утаснууд тархины бусад хэсэгт нүүх эрсдэл, тархины эсийг гэмтээлгүй чипийг аюулгүй авах асуудлаас үүдэн татгалзсан хариу өгсөн байна.

Ройтерс агентлагийн мэдээллээр, тус компани технологио улам боловсронгуй болгох тал дээр ихээхэн хүчин чармайлт гаргасан хэвээр байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
кк(64.119.17.67) 2023 оны 03 сарын 03

Хэт их өрсөлдөөн хүмүүсийг гарах гарцгүй болгоно. Элон Маск ядардаггүй, зовдоггүй, ялагддаггүй хүнийг бүтээхийг зорьж байна. гэвч хүн төрөлхтөнд дэндүү аюултай

0  |  0
Top