Alibaba хиймэл оюунд зориулсан чип бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Alibaba корпорацын охин компани болох T-Head хагас дамжуулагч үйлдвэрлэгч хиймэл оюун ухаанд зориулсан Zhenwu 810E чип бүтээжээ.

Ингэснээр Alibaba компани олон хэлний модель, үүлэн үйлчилгээ, хиймэл оюун ухааны чип зэрэг хиймэл оюуныг хөгжүүлэх өргөн боломжтой болж байна.

Zhenwu 810E чип нь 96 Гб HBM2e ой санамжтай байх бөгөөд нэвтрүүлэх чадвар нь 700 Гб/с байх аж.

T-Head компанийг 2018 онд үүсгэн байгуулжээ. Тус компани мэдээлэл хадгалах болон тооцооллын даалгавар гүйцэтгэх үүрэгтэй. 2025 оны хоёрдугаар сард Alibaba корпорац үүлэн платформ болон хиймэл оюун ухааны дэд бүтцэд ирэх гурван жилд нийт 300 тэрбум юань буюу 52 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top