
Тайваньд энэ оноос эхлэн мууртаа чип суулгуулаагүй оршин суугчдадаа сар бүр 15 мянган тайвань доллар буюу 500 орчим ам.доллароор торгож эхэлжээ.
Мууртаа чип суулгах албан шаардлага тавьж эхлэх тухай нэг жилийн өмнөөс мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд чиптэй муурын тоо 146 мянгаас 164 мянга болж нэмэгдсэн байна. Хамгийн сүүлд явуулсан тооллогын дүнгээс үзвэл, Тайваний аралд 1.31 сая муур байдаг байна.
Мууранд чип суулгах замаар тэжээмэл амьтнаа гудамжинд хаядаг болон хууль бусаар үржүүлдэг байдалтай тэмцэхээр зорьж байна. Түүнчлэн, чипийн тусламжтай алга болсон хайртай амьтнаа олох боломжтой.
Тайваньд нохойнд чип суулгах арга хэмжээ 2008 оноос хэрэгжиж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )