[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Мэдрэлийн ядаргаа дусал, тариагаар ЭМЧЛЭГДДЭГГҮЙ

2023 оны 02 сарын 15


Ажлын ачаалал, стресс, улирал солигдох зэргээс шалтгаалан үүсдэг мэдрэлийн ядаргааг эмчлэх шаардлагатай байдаг. Эмчлэхгүй удвал цус харвах, цаашлаад нас барах эрсдэлд хүргэдэг энэ байдлыг хэрхэн даван туулах талаар ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ буландаа онцолъё.


Мэдрэлийн ядаргаанд орсон үед илрэх шинж тэмдгүүд

 

  • Амархан ядарч, амархан хөлөрч, тамирдана
  • Нойргүйднэ
  • Амархан бухимдана
  • Хөдөлмөрийн чадвар, оюуны чадамж буурна

 

Дуслаар бус дасгал, тайван байдлаар эмчилнэ
 

Мэдрэлийн ядаргаагаа тайлах гэж байна гээд дусал, тариа хийлгэж, витамин уух хэрэггүй. Ингээд мэдрэлийн ядаргаа тайлагдахгүй. Мэдрэлийн ядаргаагаа тайлахын тулд амьдралын зөв хэв маягтай байж, дасгал хөдөлгөөн хийн, сэтгэлээ амар амгалан байлгах хэрэгтэй. Стрессээ тайлж сурах хэрэгтэй.

Витамин уугаад байвал эрүүл байна гэсэн ойлголт нь асар буруу болохыг эмч нар хэлдэг. Эм, витамин нь элгэнд маш их ачаалал өгч, хордуулдаг. Эм, сүлжээний бүтээгдэхүүний эмх замбараагүй, зохисгүй хэрэглээ нь эргээд өвчин болдог.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top