Anuxai’s fitness | 100 сая төгрөгийн шагналын эзэн ДАВАА гарагт тодорно

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевизийн зохион байгуулж буй “Anuxai’s fitness-4” шоу төслийн 11 дэх дугаар  үзэгчдийн хүртээл боллоо. Эрүүл чийрэг  галбирлаг бие бялдрыг дасгал сургуулилт, зөв хооллолтын  дэглэмээр хэрхэн бүтээж болохыг оролцогчдын бодит бэлтгэл, өрсөлдөөнөөр үлгэрлэн харуулж буй “Anuxai’s fitness” реалити   шоу  нэвтрүүлгийн ялагчийг тодруулах олон нийтийн цахим санал хураалт баасан гарагт хаагдаж, ялагчийг тодруулах торгон мөч ирээд байна.

Эрүүл чийрэг бие бялдрыг төлөвшүүлэх зорилготой “Аnuxai’s fitness” шоу төслийн 4-р улиралын  ялагчийг тодруулахад хоёр хоног үлдээд байна. Сүүлийн шатны шалгаруулалтын үеэр оролцогчдын бие бялдрын өөрчлөлт  дээр үндэслэн бодибилдинг, фитнесийн олон улсын хэмжээний  мэргэжлийн төвшний шүүгчид өөрсдийн дүгнэлт оноог өгнө.

 

Дасгал хөдөлгөөн, зөв хооллолтын нөлөөгөөр илүүдэл жингээ хасаж, галбиржиж чадсан нэг оролцогч шоу нэвтрүүлгийн ялагч болж, “Их хаадын чулуу” ХХК-ийн 50 сая төгрөгийн алтан гулдмай, ”Таван шар аппартмент” орон сууцны төслийн 50 сая төгрөгийн эрхийн эзэн буюу нийт 100.000.000 төгрөгийн  эзэн болох болно.

Сошиал санал хураалтаар хамгийн их риакшн, хамгийн их шэйр, хамгийн их сэтгэгдэл цуглуулж чадсан оролцогч хамгийн өндөр оноог авах бөгөөд шүүгчид болон олон нийтийн санал асуулгаар тэргүүлсэн нэг оролцогч дээрх шагналын эзэн болох болно.

Нэвтрүүлгийн сүүлийн дугаарыг ирэх даваа гарагийн 20:30 минутаас ТВ8 телевизээр хүлээн авч үзээрэй. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.242) 59 минутын өмнө

Жүжигчин дуучин Япон өвөр Монгол нар олигтой турсан юм алгаа шударга шүүгээрэй монголчууд аа

0  |  0
Top