Anuxai’s fitness | Цахим санал хураалт өнөөдөр ДУУСНА

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевизийн зохион байгуулж буй “Anuxai’s fitness-4” шоу төслийн 11 дэх дугаар  үзэгчдийн хүртээл боллоо. Эрүүл чийрэг  галбирлаг бие бялдрыг дасгал сургуулилт, зөв хооллолтын  дэглэмээр хэрхэн бүтээж болохыг оролцогчдын бодит бэлтгэл, өрсөлдөөнөөр үлгэрлэн харуулж буй “Anuxai’s fitness” реалити   шоу  нэвтрүүлгийн ялагчийг тодруулах олон нийтийн цахим санал хураалт эхэлжээ. 

Эрүүл чийрэг бие бялдрыг төлөвшүүлэх зорилготой “Аnuxai’s fitness” шоу төслийн 4-р улиралын  ялагчийг тодруулахад 3 хоног үлдээд байна. Сүүлийн шатны шалгаруулалтын үеэр   оролцогчдын бие бялдрын өөрчлөлт  дээр үндэслэн бодибилдинг, фитнесийн олон улсын хэмжээний  мэргэжлийн төвшний шүүгчид өөрсдийн дүгнэлт оноог өгөх юм. Харин олон нийтийн зүгээс дэмжиж буй оролцогчдоо санал өгөх боломжийг  цахим санал хураалтаар шийдвэрлэхээр болжээ. Цахим санал хураалт TV8 телевизийн албан ёсны фейсбүүк хуудсаар 24 цагийн турш үргэлжилнэ гэдгийг нэвтрүүлгийн багаас мэдээллээ. 

Цахим санал хураалт өнөөдөр оройн 21:00 цагт дуусна. Дасгал хөдөлгөөн, зөв хооллолтын нөлөөгөөр илүүдэл жингээ хасаж, галбиржиж чадсан нэг оролцогч шоу нэвтрүүлгийн ялагч болж, “Их хаадын чулуу” ХХК-ийн 50 сая төгрөгийн алтан гулдмай, ”Таван шар аппартмент” орон сууцны төслийн 50 сая төгрөгийн эрхийн эзэн буюу нийт 100.000.000 төгрөгийн  эзэн болох болно.

Сошиал санал хураалтаар хамгийн их риакшн, хамгийн их шэйр, хамгийн их сэтгэгдэл цуглуулж чадсан оролцогч хамгийн өндөр оноог авах болно!

Та ЭНД дарж дэмжиж буй оролцогчдоо саналаа өгөх боломжтой. 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.229.121.88) 4 минутын өмнө

VANXANDI80955877BIEE UNELLEED BOOW XXI BOOW DOLOOJ

0  |  0
иргэн(202.70.44.46) 28 минутын өмнө

Хамгийн сайн төгс биеийг бүтээсэн нь Уранзаяа байна.

0  |  0
иргэн(202.70.44.46) 28 минутын өмнө

Хамгийн сайн төгс биеийг бүтээсэн нь Уранзаяа байна.

0  |  0
Энхжаргал(103.57.95.119) 2 цагийн өмнө

Отгон цэнэгийг дэмжиж байна

0  |  0
Top