Ноцтой аюул занал учруулах 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт 63 удаа болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг хааж хэлсэн үгэндээ “Манай орны хувьд зуны улирлын агаарын дундаж температур нэмэгдсэн, өвлийн саруудын хур тунадасны хэмжээ ихэссэн нь ган, зудын болзошгүй эрсдэл нэмэгдэх, гэнэтийн үер буух нөхцөлийг бүрдүүлсэн.

Мөн хэт хуурайшилт, хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой ой, хээрийн түймрийн тохиолдол 2025 онд 273 удаа, галын аюулгүй байдлын стандартыг бүрэн хангаагүйгээс барилга обьектын түймэр 3837 удаа, мөн ноцтой аюул занал учруулах 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт 63 удаа тохиолдсон нь хот төлөвлөлтгүй, орон сууцны болон олон нийтийн зориулалттай барилга байгууламжийн тэсвэржилт хангагдаагүй байна.

Цаашид төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор гамшгийн эрсдэлийг бүх түвшинд бууруулж, нийслэл, орон нутгийн түвшинд шаардлагатай эрх зүйн зохицуулалтуудыг бий болгож, бүх шатны зөвлөлийн үйл ажиллагааг хөгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулахад ахиц дэвшил гарган ажиллана гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top