Налайх дүүргийн хоёрдугаар хороо, 33 дугаар байрны гадаах 1579.0 ам.метр талбайд тохижилтын ажлыг хийж дуусжээ.
Тодруулбал, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган зам, авто зам, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг суурилуулах ажлууд болон бусад тохижилтын ажлуудыг гүйцэтгэсэн юм.
НОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тус тохижилтын ажлыг "Тэнгэрийн модон багана ХХК" хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.




Сэтгэгдэл ( 0 )