Жеймс Камерон "Аватар" кинондоо торгоны замын нүүдэлчдээс санаа авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Алдарт найруулагч Жеймс Камероны "Аватар" цувралын гуравдугаар анги тун удахгүй нээлтээ хийх гэж байна. 

Тэрээр "Avatar: Fire and Ash" кинондоо гэр бүл гэж чухам юу болох, тэдгээрийн хоорондын зөрчилдөөний тухай өгүүлэх аж. Жеймс Камеронт таван хүүхэдтэй. Хүүхдүүдийнхээ амьдрал болон гэр бүлд нь тулгардаг асуудлуудыг хөндөн Пандора гарагт аваачих гэнэ. 

Дөрвөн жилийн турш 3000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 3500 визуал эффект (VFX) зураг авалт хийсэн тэрээр энэ удаад шинэ овог аймгууд танилцуулна. Эдгээрийн нэг болох агаарт амьдрагсдыг торгоны замын нүүдэлчдээс сэдэвлэн бүтээжээ. Агаарын хөлөг онгоц дээр амьдардаг тэд худалдааны соёлд суурилсан, Пандора даяар мэдээлэл дамжуулдаг гол хүмүүс байх аж. Пандорагийн өргөн уудам газар нутагт нүүдэллэн амьдардаг тэд энэ удаад эсрэг дүрийн үүргийг гүйцэтгэх гэнэ. 

Энэхүү овог аймгийнхны амьдралын хэв маяг, зан төлөвийг тодорхойлох нь энэхүү киноны хамгийн хэцүү хэсгүүдийн нэг байсан тухай найруулагч Жеймс Камерон дурджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top