Хавирга-Ар хашаатын боомтын хөдөлгөөнийг энэ сарын 15-нд нээнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 10

Хилийн Хавирга-Ар хашаатын боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 15-ны өдөр нээхээр болжээ. Боомт долоо хоног бүрийн Даваагаас Баасан гараг хүртэл үдээс өмнө 08:00-12:00, үдээс хойш 14:00-17:00 цагт ажиллах ажээ. 

Монгол Улсаас Хавирга боомтоор Хятадын Ар хашаат боомт руу нэвтрэхэд дараах шаардлагыг тавьж байгаа юм. 

ҮҮНД:

  1. Хилээр БНХАУ руу нэвтрэх иргэд, жолооч нарыг 48 цагийн дотор хүчинтэй Ковид-19 халдвар илрүүлэх ПСР шинжилгээний сөрөг хариутай байхыг Хятадын талаас шаардана
  2. Хилийн боомтон дээр ПСР шинжилгээ авахгүй тул урьдчилан Монгол Улсдаа шинжилгээ өгсөн байх
  3. Хилээр нэвтрэх зорчигч, жолооч нарт Ковид-19 халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол тусгаарлан ажиглах арга хэмжээ авах
  4. Зорчигчын хөдөлгөөн эхлэх үед туршилтын журмаар тогтоосон квотын дагуу нэвтрүүлэх бөгөөд хэвийн үйл ажиллагаанд шилжих ажлыг шат дараатай хэрэгжүүлэх
  5. Эхний ээлжинд жижиг оврын болон 8-аас доош хүний суудалтай суудлын тээврийн хэрэгслийг улсын хилээр зорчигч тээвэрлэхийг хязгаарлах 
  6. Өдөрт гурав хүртэлх том оврын автобусаар гэнэтийн ослын иж бүрэн даатгалтай 120 хүртэлх зорчигчийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх
  7. Хоёр талын зорчигч тээврийн автобуснууд хилийн шалган нэвтрүүлэх ажлын шаардлагын дагуу боомтын хязгаарлалтын бүсэд зорчигчдыг буулгаж, суулгах
  8. Хоёр талын зорчигчдыг сургалт, бизнес, төрөл төрөгсөдтэйгөө уулзах зорилгоор зорчихыг зөвшөөрөх бөгөөд аялал жуулчлалын болон эмнэлгийн үйлчилгээ авахаар зорчихыг түр хугацаанд хязгаарлах гэх мэт. 

Цаашид хоёр тал зөвшилцсөний дагуу зорчигчийн хөдөлгөөн эхлүүлэхтэй холбоотой холбогдох журмыг цаг тухайд нь зарлах ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top