Хоёрдугаар сарын 6-ны өдрийн үүрээр Туркт болсон газар хөдлөлтийг сурвалжилж байсан сэтгүүлч залуу шууд дамжуулалтаа орхин бяцхан охины амийг аварчээ. Газар хөдлөлт хоёр удаа болсон бөгөөд эхний хөдлөлт дээр сэтгүүлч залуу гудамжинд гаран шууд дамжуулалт буюу лайв эхлүүлсэн байна.
Тийнхүү шууд дамжуулалт үргэлжилж байх үед газар хөдлөлтийн хоёр дахь чичирхийлэл мэдрэгдэж, зарим байшин барилга нурж эхэлжээ. Энэ үед сэтгүүлч залуу нурж буй барилгын дэргэд зогсож байсан ээж охин хоёр руу бүх хурдаараа гүйсэн байна.
Тус үйл явдлыг зураглаач хальснаа буулгаж амжсан бөгөөд залуу охиныг тэврэн аюулгүй газарт хүргэхээр явж буйг бичиж амжжээ. Сэтгүүлч залуу учрыг үл ойлгон айж, сандарсан ээж охин хоёрт тайван байхыг сануулж, тайвруулж байв.
Сэтгүүлч залуугийн хувьд Туркийн “A News”-ийн сурвалжилагч Юксел Акалан байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Газар хөдлөлтийн үед чанар муу орон сууц ч бөөний оршуулгийн сав л болох юм байна МОНГОЛ гэрээс нандин юм үгүйээ турк ч чадалтай улс юм чанаргүй барилга барьсан гүйцэтгэгчдийг баривчлаад эхэлжээ аргагүй л төр мөн юмаа манай дээдчүүд үүнээс санаа аваасай
Байр гэж дурлдаг хүмүүс харж байгаа байлгүй дээ баян хүний амьдрах орчин мэт сагаж явдаг
Үүрээр юм чинь бүх хүмүүс гэртээ байгаашд , манайхан газар хөдлөлтийг тооцож чанартай арматур цэмент хэргэлж баймаар байна. Арматур төмрийн даац чанрыг шалгадаг газар байна уу.
Үнэхээр бахархмаар сэтгүүлч. Баярлалаа.маш