ЭХЭМҮТ-д зориулсан хандивын барилдаан эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

МҮБХ-ноос "САЙН ҮЙЛСИЙН АЯН”-г дэмжих ажлын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдааныг 2025.12.07-ны ням гарагт 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Хандивын барилдааны орлогыг ЭХЭМҮТ-ийн Алсын зайн сургалтын төвийг бүрэн шинэчлэхэд зориулна.

Мөн азтай үзэгч шалгаруулж авто машин бэлэглэнэ.

Бөх сонирхогч, үзэгч та бүхнийг сайн үйлсийн аянд нэгдэж, хандивын барилдааныг өргөнөөр хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top