Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Б.Энх-Оргилд баяр хүргэжээ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн Facebook хуудсандаа: Дэлхийн “ONE Championship” холбооны аваргын бүсийн эзэн болж, мэргэжлийн спортын түүхэнд дахин нэг шинэ хуудас нэмсэн холимог тулаанч Баатархүүгийн Энх-Оргил Танд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

Монгол тулаанчдаас энэ холбооны аваргын бүсийг анх 2014 онд түүний багш, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг хүртэж байсан бол шавийнх нь амжилт багшийнхаа алдрын үргэлжлэл боллоо.

Монгол тамирчны эр зориг, тэсвэр тэвчээр, хүч чадлыг дэлхий дахинд харуулсан танд гүн талархал илэрхийлж спортын өндөр амжилт, бахдам ялалтуудыг хүсэн ерөөе гэжээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top