Дуучин Сэм Кимийн аав Сиэтлд буудуулж, нас баржээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 27

Дуучин Сэм Кимийн аав Хан Сү Ким саяхан АНУ-ын Сиэтл хотноо буудуулан нас баржээ. 

Эрх баригчдын мэдээлснээр нэгдүгээр сарын 14-ний өдрийн 20:30 цагийн үед сэжигтнүүд Хан Сү Кимийн эзэмшдэг "Rainer Tеriyaкi" ресторанд орж иржээ. Тэд мөнгө хулгайлах үедээ Хан Сү Ким рүү буудан хэргийн газраас зугтаасан байна. 

Дуучин Сэм Кимийн харьяалагддаг "Antenna" лебел уг мэдээллийг баталж оршуулах ёслол энэ сарын 24-нд болсон тухай мэдээлжээ. Оршуулах ёслолд Сиэтл хотын 200 гаруй оршин суугч оролцож түүнд хүндэтгэл үзүүлсэн байна. Сэм Ким оршуулгын ёслолын үеэр "Mama Don't Worry" дуугаа "Mama Don't Сry" болгон өөрчилж дуулжээ. 

Энэхүү хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслах зорилгоор тэдний гэр бүлийн найз нь "GoFundMe" хандивын аян өрнүүлж 80.283 орчим ам.доллар цуглуулжээ. Одоогийн байдлаар цагдаа нар мөрдөн шалгалтын ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд дээрэм, буудлагатай холбоотой ямар нэгэн сэжигтэн баривчлан саатуулаагүй байгаа аж.
 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн(66.181.161.145) 2023 оны 01 сарын 30

Хахахххххахаааахха

0  |  0
Top