Замын-Үүд, Эрээн хот чиглэлийн нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

О.Шинэтуяа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Маргаашнаас буюу нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн “Дорноговь аймгийн Замын-Үүд сум-БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн улс хоорондын тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орсон талаарх мэдээллийг Автотээврийн үндэсний төвөөс өглөө. 

Өмнө нь өглөө тогтмол гурван цагт нийтийн тээвэр иргэдийг тээвэрлэдэг байсан бол маргаашнаас хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулж, өглөөний 08:00, 08:10, 08:20, 08:30, 08:40, 08:50, 09:00, 09:10, 09:20, 09:30 цагуудад Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдлөхөөр болсон байна. 

Замын-Үүд-Эрээний чиглэлд зорчиж буй иргэдийн тасалбарыг сүүлийн 48 цагийн дотор өгсөн /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн бичих бөгөөд зорчигчид “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандахыг албаныхан анхааруулсан байна.

Иргэд билетийг eticket.transdep.mn цахим хуудсанд хандан онлайнаар бичүүлэх болон билетийн кассуудаас худалдан авах боломжтой юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top