"Нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсхүл нөхрийнх нь тэтгэврийг 20 хувиар нэмнэ"

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 15

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан билээ.

Уг хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан онцлох заалтуудын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан мэдээлэв. 

Тус шинэчилсэн найруулгад нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсхүл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлдэг болно гэж заасан байна.

Тодруулбал, Нас барагчийн эхнэр /нөхөр/  гэр бүл болсноо бүртгүүлсэн байх, арав ба түүнээс дээш жил хамт амьдарсан байх ёстой гэх мэт хэд хэдэн нөхцөлийн хангасан байх ёстой аж. Ингэснээр эхнэр эсвэл нөхөр нь 20 хувиар өндөр насны тэтгэврээ нэмэгдүүлнэ. Гэхдээ нас барснаас хойш хоёр сарын дараагаар тэтгэврийн нэмэгдлийг олгох юм. Мөн нас барсан тэтгэвэр авагч нь 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгон авч байсан бол түүний нөхөр, эсхүл эхнэрт олгох тэтгэврийн нэмэгдлийн зардлыг улсын төсвөөс хариуцахаар болжээ.

Мөн дараах дараах заалтуудыг онцлон тусгажээ. Үүнд:

  • Нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна

  •  Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход итгэлцүүр хэрэглэнэ. Тэтгэврийн зөрүү үүсэхгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ

  • Нэрийн дансны орлогыг мөнгөжүүлж үе шаттай хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлнэ

  •  Мөнгөжүүлсэн орлогын тодорхой хувийг Хуримтлалын нэгдсэн санд байршуулах замаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах нөхцөл бүрдэнэ

  • Нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын тодорхой хэсгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ

  • Хувийн нэмэлт тэтгэврийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ

  • Тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлдэг болно

  • Өндөр насны тэтгэвэр бодох арга сонголттой болно

  • Тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан 7 жилийг 5 жил болгоно

  • Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй

  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулан, сангийн тогтвортой байх нөхцөл бүрдүүлнэ

  • Нийгмийн даатгалын үйлчилгээ бүрэн цахимжина

  • Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, ирээдүйн нийгмийн баталгааг хангана

  • Урт хугацаанд улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн ачаалал буурна

Уг хуулийн төслийг өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлээд буй.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин10(66.181.160.71) 2024 оны 04 сарын 04

Монгол хүний амьдралын бат тогтвортой амьдрах. эцэг, эхгүй хүүхэд өсгөхгүй байхад гол анхаарал нь энэ бат тогтвортой амьдрахад юм шүү дээ. Хэдэн онд нас барсан нь хамаагүй, ганц бие үлдсэн эхнэрт нь, нөхөрт нь олгодог байх хууль эрх зүйг бүрдүүлье.

0  |  0

Ard(192.82.86.20) 2023 оны 01 сарын 16

7jilee 5 jil bolgoj hurdan batlaachee.Bid huleeseer bas tsohorsoir l

0  |  0
зочин(66.181.160.28) 2023 оны 01 сарын 16

эд нар бүгд солиотой. сайн хүн болж харагдах, дараагийн сонгуульд гарах зорилгоор хууль нэртэй ийм тэнэг хийх гэж байна. өөр хийх юм байдагүй юм байх даа хөөрхий. бас тэтгэвэр өвлөгддөг болно ч гэх шиг.\n

0  |  0
(66.181.191.139) 2023 оны 01 сарын 16

FK CHINA

0  |  0
Нүүрсний хулгайч(45.117.35.33) 2023 оны 01 сарын 16

Ямарч шинэчлэл алга. Төр тэтгэвэр авагчдын мөнгөн хуримтлалыг луйвардахдаа косметик засал хийж л авах гэж байна. Энэ нүүрсний хулгайч яаж хулгай хийхээ үнэхээр сайн мэддэг бололтой.

0  |  0
зочин(112.72.15.198) 2024 оны 03 сарын 05

нөхөр нь тэтгэвэр авах болзолоо хангаагүй мөртлөө олон жил тэтгэвэр ийн даатгал төлж бгаад нас барсан бол хохироод дуусах уу балай хууль бн

1  |  0
DR. PRADHAN(129.205.113.147) 2023 оны 01 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. PRADHAN(197.211.53.63) 2023 оны 01 сарын 16

Саха(77.205.53.241) 2023 оны 01 сарын 15

Нас барсан хүмүүсийн мөнгийг ар гэрт нь өгдөг улс байдаг юм болов уу. Юу ч хийгээгүй байж хүний их өнгө авах гээд байдаг сонин гарууд шүү. Францад бол орон байрыг нь ч үр хүүхэдэд нь шууд өвлүүлдэггүй. Татвар төлж авдаг.

0  |  0
ДД(192.82.69.109) 2023 оны 01 сарын 15

нэр нүүр барьж нэр төрөө гаргах гэсэн анхы ажил чинь буруу утгагүй ажил шүү. Аюурсайхан сайд гуай. зөв ажил хий.

0  |  0
ДД;(192.82.69.109) 2024 оны 03 сарын 20

Үхсэн хүнд тэтгэвэр олгоно, өвлүүлэнэ гэж утга учиргүй дэмийрэхээ боль. Цаанаа намын нэр хүндэд л ашиглах гэж ийм утгагүй юм хийж байна. Тэтгэвэр гэдэг бол тухайн хүн хөдөлмөрлөх чадбаргүй болсон үедээ хийсэн ажлынхаа хөлсний үлдээсэн хэсгийг авч амьдралдаа нэмэрлэж байгаа хэрэг шүү. Байхгүй хүнд, хий тэтгэмж олгоно гэдэг огт утга учиргүй бөгөөд өвлөн авагчдыг ””Улны хүмүүс”” гэж үзэн доромжилж байгаа хэрэг. Нэмэх биш хасч үгүй болгох хэрэгтэй. Хүн үхсэн хүнээрээ тэжээлгэнэ гэж юу байхавдээ. хүмүүсийн ажил хөдөлмөр хийж биеэ дааж амьдрах хүсэл сонирхолыг үгүй хийж гутааж байна. Үхэгсэдийн

1  |  1
Зочин(66.181.189.124) 2024 оны 03 сарын 20

Аль өндөр тэтгэврээ сонгож эрх шилжүүлж өвлөгддөг болгох, мөн 20 хувь нэмнэ гэвэл маш энэрэнгүй болох байлаа, эхнэр нь 500.000 төгрөгний нөхөр 1.500.000 төгрөгийн тэтгэвэртэй амьдарч байгаад нөхөр нь нас барвал, ганц эхнэр нь 500 дээр нэмэх нь 20 хувь буюу 100.000 төгрөг л нэмэгдэнэ, 600.000 төгрөгөөр цаашил амьдрах боломжгүй шүү дээ, харин өөрийн тэтгэврээ авахаа больж нөхрийнхөө тэтгэврийг үргэлжлүүлэн өвлөж авдаг болчихвол маш сайн байхсан.

5  |  1
Top