Зеленский: Украинд 5.5 мянган дулаацах байр нээв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 26

Украин даяар нийт 5.5 мянган дулаацах байр ажиллуулаад байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээлжээ.

Цахилгаан, халаалт тасалдсан тохиолдолд дулаацах байруудын байршлуудыг хайж, тогтоож авахыг ард иргэддээ уриалсан байна. Тэрбээр эрчим хүчний хямралын талаар ярихдаа хэд хэдэн хот, тэр дундаа Киевийн захирагч нарыг шүүмжилж, үйл ажиллагаандаа чанарыг тэргүүн зэрэгт тавихыг анхааруулсан байна. Түүний хэлснээр, дулаацах байрууд гэрэл цахилгаанаас гадна интернэт, үүрэн харилцаа холбоогоор хангагдсан ба хоногийн 24 цаг ажиллах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top