Фердинанд: Францаас айх хэрэггүй, Англи дэлхийн аварга болно

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

“Манчестер Юнайтед” багийн хамгаалагч асан, өдгөө хөлбөмбөгийн шинжээч Рио Фердинанд Катарт болж байгаа ДАШТ-ий талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

Рио Фердинанд “Би Франц, Польшийн тоглолтыг үзээд Францыг дэлхийн аварга болох магадлал өндөр багуудын нэг гэж хэлсэн. Гэхдээ тэдний үндсэн бүрэлдэхүүний таван тоглогч гэмтэж, хүч нь суларсан. Тоглолтыг нь үзээд надад ямар ч айдас төрөөгүй. Францаас ганцхан  Мбаппе л аюултай. Түүнийг англичууд барьчихад л ялах болно” гэжээ.

Мөн “Английн баг Африк тивийн аварга Сенегалтай тоглосон бол Францын шигшээ дөнгөж Польштой л тоглосон шүү дээ. Англи хамгийн шилдэг баг гэдэг нь 100 хувь тодорхой. Тэд дэлхийн аварга болно гэж би бодож байна. Англид эсэргүүцэл үзүүлж чадах ганц баг нь Бразил” гэж нэмжээ.   

Англи, Францын баг шөвгийн наймд учраа таараад байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайн (202.126.90.128) 2022 оны 12 сарын 10

Адуу шиг хөлтэй залуу бий. Франц...

0  |  0
ЗОЧИН(103.111.68.3) 2022 оны 12 сарын 10

ХАРЬЯА АНГЛИЧУУД АЗГҮЙ ШҮҮ ДЭЭ,БҮГД Л АНГЛИ ГЭДЭГ ЯГ ТОГЛОХ ҮЕД ИХ Л МУУ ТОГЛОДОГ.БАГИЙН НЭГДСЭН ТОГЛОЛТ БАЙХГҮЙ БҮГД ХУВИЙН ТОГЛОЛТ ХИЙДЭГ НЬ ТЭДНИЙ ХАМГИЙН ТОМ АЛДАА ФРАНЦ АНГЛИЙГ ХОЖНОО

1  |  1
111(202.179.26.121) 2022 оны 12 сарын 11

сэтгэл зүйн дайралт

1  |  0
Top