Завхан аймгийн төвөөс 100 км-т буюу Алдархаан сумын Өгөөмөр  багийн Бумбын эрэг гэх газарт Бонго, Портер загварын автомашин элсэнд суусан гэх дуудлага арванхоёрдугаар сарын 5-ны 02:19 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчдыг очиход -35 хэмийн хүйтэнд таван иргэн осгох эрсдэлд орсон байсан бөгөөд тэдэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, авран хамгаалсан байна.

Хүйтний эрч эрс чангарч буй эдгээр өдрүүдэд эрүүл мэнд, аюулгүй байдалдаа сайтар анхаарч, холын замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.