ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ I Өвөл эрт сэрэхэд туслах 6 ЗӨВЛӨГӨӨ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

Нар мандахыг дагаад хүний бие организм сэрэх учиртай байдаг бол өвлийн улиралд бид харанхуй үед сэрэх хэрэгтэй болдог. Энэ улиралд эрт сэрэхэд тань туслах зөвлөгөөг хүргэе.


Гэрлээ асаа

Та сэрмэгцээ гэрлээ асаагаарай. Өрөөнд байгаа бусад дэнлүүгээ ч асаа. Гэрэл нь тархийг сэрэхэд тусалдаг бол өвөл бидэнд байгалийн гэрэл үгүйлэгддэг.

Дахиад жаахан унтъя гэж бодох хэрэггүй

Магадгүй та сэрүүлгээ сонссон ч дахиад хэдэн минут, хагас цаг унтахыг хүсэж байна уу? Энэ зуршлаа үүрд март. Учир нь үүнээс болж өдөржингөө залхуу, бухимдуу байдал мэдрэгдэх болно.

Шууд бос

Орондоо удаан хугацаагаар хөнжилдөө шигдэн хэвтэх хэрэггүй. Сэрүүлэг дуугарсан л бол шууд босоорой. Хүчээр өөрийгөө орон дээрээс “ховхол”. Бүрэн сэрэхийн тулд бүлээн ус ууж, нүүр, гараа угаа.

Тогтсон цагтаа унтаад, тогтсон цагтаа бос

Энэ нь заримдаа боломжгүй сонсогдож байгаа ч амжилтад хүрэх гол түлхүүр байдаг. Өдөр бүр, амралтын өдрүүдэд ч тогтсон цагтаа унтаад, тогтсон цагтаа бос. Таны бие үүнд дасан зохицно. Цаг хугацаа өнгөрөх тусам дасах болно.

Орой бүх зүйлийг бэлтгэ

Маргааш нь өмсөх хувцас, үүрэх цүнх, гэрээсээ авч гарах зүйлсээ өглөө хайж цаг алдахгүйн тулд орой нь бэлдэж тавь.

Эрт унт

Эрт унтах нь чухал. Үнэхээр болохгүй бол шөнө дундаас өмнө унтсан байхыг хичээ. Та хэд хоногийн дотор ялгааг нь мэдрэх болно. Мөн таны бие организм баярлах болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top