МИАТ | Авто замд гулгаа үүсч байгаатай холбогдуулан МЭДЭГДЭЛ гаргав

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 27

"МИАТ" ТӨХК-аас хоёр өдөр үргэлжлэн орох цастай холбоотойгоор мэдэгдэл гаргасан байна. Тэд өөрсдийн албан ёсны фэйсбүүк хуудсандаа "2022 оны 11-р сарын 27, 28-нд цас орж, авто замд халтиргаа гулгаа үүсэх өндөр магадлалтай тул зорчигч та хуваарьт нислэгээсээ хоцролгүй Чингис Хаан олон улсын нисэх буудалд очно уу" хэмээн бичжээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас үргэлжилсэн олон цаг цас орохоос гадна, цочир хүйтрэх талаар хэд хоногийн өмнөөс мэдээлэл гаргаад байгаа бөгөөд иргэд та бүхэн энэхүү анхааруулгуудыг уншиж, хөдөлгөөнд оролцох хугацаагаа тооцно уу.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ МИАТ ТӨХК

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(192.82.70.124) 2022 оны 11 сарын 28

Бүгд л ПОПРОХ гэж оролдох юм даа !

0  |  0
Top