НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР | Мэргэшсэн жолоочийн шалгалт авч, үнэмлэх олгож байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдрөөс Сүхбаатарын талбайд зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэлж байна.

Нээлттэй өдөрлөг гурван өдөр үргэлжлэх бөгөөд энэ үеэр Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд иргэд олон нийт, жолооч тээвэрчдэд зориулсан хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулалт аянуудыг танилцуулахаас гадна ИНЕГ, МИАТ, Төмөр замын газар, “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам”, “Автотээврийн үндэсний төв, УБТЗ зэрэг харьяа Зам тээврийн яамны харьяа 22 байгууллага иргэдэд үйлчилгээ хүргэх юм.

Тухайлбал тус өдөрлөгийн үеэр АТҮТ-өөс, Тээврийн хэрэгслийн импортын бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийх, улсын дугаар хадгалах, хадгалсан дугаар олгох, дугаар солих, гээгдүүлсэн төмөр дугаар олгох, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөж олгох, солих, лавлагаа гаргах, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг явуулын тоног төхөөрөмжөөр хийх, жуулчин тээврийн наалт олгох, мэргэшсэн жолоочийн шалгалт авч, үнэмлэх олгох зэрэг төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top