КАТАР 2022 I "Адидас"-ын бүтээсэн RIHLA бөмбөгийн нууц

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

“Катар-2022” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөмбөгийг “Rihla” гэж нэрлэсэн. 

Арабаар энэ нь аяллын тухай ном эсвэл өгүүллэг гэсэн утгатай үг.

Бөмбөгийг сайн чанарын хиймэл арьс буюу полиуретанаар хийжээ. Бөмбөг нь элсэн манхныг бэлгэдсэн хэлбэр бүхий хэсгүүдээс бүрдэх ба хэсэг бүрийг Катарын далбааны өнгө болон араб үндэстний хувцасны өнгө болох цагаанаар буджээ.

“Qatar 2022” бичээсийг эртний араб бичгээр бичсэн байна.

“ADIDAS WC22 Rihla PRO” бөмбөгийн гол онцлог нь нислэг, эргэлтийн хурдыг нэмэгдүүлсэн технологийн дэвшил.

Бөмбөгийн хэсгүүдийг дулааны технологийн тусламжтай залгасны ачаар чийг шингээх, бөөрөнхий хэлбэрийн үзүүлэлтүүд нь FIFA-аас тавьдаг хамгийн хатуу шаардлагуудыг хэд дахин даван биелүүлжээ.

Үүнээс гадна бөмбөг доторх тусгай цөмд ухаалаг мэдрэгчүүдийг байрлуулсан байна.

Эдгээр нь шүүгчдэд отон тоглолтыг бүртгэхэд тусална. Мэдрэгчид бөмбөгийн хаанаас, хэзээ цохисныг нарийн тогтоох юм. Бүх мэдээлэл тэр даруйд VAR өрөө рүү дамжуулагдана.

Эл мэдээлэлд үндэслэн шүүгчид тухайн эгзэгтэй мөчийг дахин шалгаж, отон тоглолт байсан эсэх шийдвэр гаргах юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top