Хөлбөмбөгийн ДАШТ-ний эргэн тойронд

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 24

Олон улсын хөлбөмбөгийн холбоо Германы шигшээ багийг эсэргүүцлийн үйлдэл хийсний төлөө шийтгэхгүй гэж мэдэгджээ. Японы багтай хийсэн тоглолтынхоо өмнө Германы хөлбөмбөгчид багийн гэрэл зураг татуулахдаа амаа гараараа хаасан билээ. Ингэснээр тэд Катар-2022 ДАШТ-нд багийн ахлагчдад солонгон тууз гартаа зүүхийг хориглосон шийдвэрийг эсэргүүцсэн юм.

-“Twitter” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр нийгмийн сүлжээнд асар их ачаалал үүсэж байгаа тухай мэдэгджээ. ДАШТ-ий трафик нэг секундэд нийтлэх жиргээний тоо 20 мянгад хүрчээ.

-Испанийн шигшээ баг бөмбөг эзэмшсэн хугацаагаар дэлхийн дээд амжилт тогтоолоо. Коста Рикагийн багтай тоглохдоо испаничууд тоглолтын нийт цагийн 81.7 хувьд бөмбөг эзэмшжээ. Ингэснээр тэд Аргентины багийн 2010 онд тогтоосон амжилтыг эвдсэн байна. Тухайн үед Грекийн багтай тоглохдоо аргентинчууд тоглолтын цагийн 80.3 хувьд бөмбөг эзэмшсэн амжилтаар рекорд тогтоож байв. Харин үүнээс өмнө Испани дээд амжилт тогтоож байжээ. 2018 онд Оросын эсрэг тоглохдоо испаничууд тоглолтын цагийн 78.9 хувьд бөмбөг эзэмшсэн амжилттай.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top