Месси VS Роналду: Шатрын өрөг юу өгүүлэв?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 26

Шатар тоглож буй домогт хөлбөмбөгч Роналду, Месси нарын гэрэл зураг нийгмийн сүлжээний түүхэн дэх хамгийн олон хүнд хүрч, хамгийн их алдаршсан зургаар тодроод байна. 

Гэрэл зургийг домогт гэрэл зурагчин Энни Лейбовиц авчээ. Түүний бүтээлийн төлөө захиалагчид олон сая ам.доллар төлөхөд бэлэн байдаг.

Харин энэ удаад тансаг зэрэглэлийн брэнд LV түүнд захиалга өгчээ. Тус брэнд 2010 оноос хойш FIFA-тай хамтран ажиллаж байгаа билээ. Тэр үеэс л дөрвөн жилд нэг удаа  ДАШТ-ий ялагчид гардуулдаг цом LV брэндийн дэгжин гэртэй болсон түүхтэй.

ДАШТ-ий алтан цомыг зөөвөрлөх хайрцаг

Гэвч алдарт брэнд, нэрт гэрэл зурагчинд хөлбөмбөгийн амьд домгуудыг хамт зургаа даруулахыг ятгаж дийлээгүй байна. Лейбовицийн хувьд 12 жилийн дараа түүх дахин давтагдав.

Энэ удаагийн түүх үнэхээр тансаг зэрэглэлийнх. Орчин цагийн шилдэг хоёр хөлбөмбөгч Лионель Месси, Криштиану Роналду нар шатар өрөн суух аж. Харин шатрын хөлөг нь LV чемодан.

Мөнхийн өрсөлдөгчдийг олон сая ам.долларын гэрээ “эвлэрүүллээ” гэж найдсан шүтэн бишрэгчдийн найдвар талаар болов. Тэд тус тусдаа авхуулж, хожим нь зургийг эвлүүлсэн байна.  Харин гэрээнд олон тэг заасан нь тодорхой.
 
Роналдугийн аккаунтад сурталчилгаа байрлуулахад 2.4 сая ам.доллар төлдөг бол Месси цахим орон зайгаа 1.8 сая ам.доллароор үнэлдэг.

Роналду 499 сая, Месси 375 сая дагагчтай. Гэрэл зураг нийт 60 сая лайк аваад байна.

Месси 25 сая, Роналду 31 сая лайк авчээ. Үүн дээр брэндийн аккаунт дахь 3.6 сая, дэлхийн хамгийн үнэтэй гэрэл зурагчин Энни Лебовицийн 500 мянган лайк орно.

LV брэнд зөвхөн хөлбөмбөгчдөд төдийгүй Лейбовиц-д багагүй мөнгө төлсөн. Учир нь түүний нэг өдөр дор хаяж 100-200 мянган ам.доллар, зарим тохиолдолд сая ам.доллароор үнэлэгддэг байна.

Харин Месси, Роналду нарын оролцсон сурталчилгаанд тэр багадаа хоёр өдөр зориулсан.

2010 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнө LV брэнд Лейбовиц-д Пеле, Марадона, Зидан нарын ширээний хөлбөмбөг тоглож буй гэрэл зураг авах захиалга өгчээ.

Тэр үед мөн л фотошоп ашиглахаас өөр аргагүйд хүрч байв. Тухайн үед гэрэл зургийг Мадридын “Maravillas” кафед авчээ. Үүний тулд домгуудтай бараг бүтэн жилийн турш хэлэлцээ хийсэн гэх яриа байдаг.

Товлосон цагт Пеле, Зидан хоёр ирсэн бол Марадона хоцорчээ. Хоёр цаг хүлээсний эцэст Пеле, Зидан нар зургаа авхуулаад явцгаасан аж. Харин есөн цагийн дараа ирсэн Марадонагийн зургийг монтажлахаас өөр аргагүйд хүрч байсан түүхтэй.

Энэ удаа Месси, Роналду нарын шатрын өрөг олны анхаарлыг мөн багагүй татав. Шатрын яг ийм өргийн байрлал бүх цаг үеийн хүчтэй шатарчдын нэг Магнус Карлсен, Хикару Накамура нарын тоглолтын үеэр гарч байжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар эхний нүүдлийг аль тал хийхээс тоглоомын хувь заяа шийдэгдэх гэнэ.

Хэрэв цагаан тал (Роналду) эхлээд нүүвэл ялна, харин хар тал (Месси) эхлээд нүүвэл нөхцөл байдал илүү хүндэрч, хайнцах магадлал өндөр аж.

Дэлхийн аварга Карлсен өөрөө “Манай цаг үеийн хоёр дахь агуу тулаан агуу тулааныг давтав” гэж гэрэл зургийн дор коммент хийжээ.
 
Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.210.29.98) 2022 оны 11 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

(64.119.26.67) 2022 оны 11 сарын 27

messi el rey

0  |  0
hhh(203.91.115.47) 2022 оны 11 сарын 23

saihan luivarchid bn

0  |  0
Top