КАТАР-2022: ДАШТ-ий үеэр хоёр сэтгүүлч нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

Катарт болж буй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тус улсын “Аль Касс” сувгийн сурвалжлагч Халид аль-Мисслам нас баржээ.

Тус тэмцээний үеэр ийн хоёр сурвалжлагч 48 цагийн дотор нас барсан харамсалтай тохиолдол гарлаа. 

Хоёр хоногийн өмнө АНУ-ын “CBS” сувгийн сурвалжлагч Грант Уол хорвоог орхисон билээ. Тэрээр Нидерланд, Аргентины тоглолтын үеэр ухаан алдаж унасан юм. Эмч нар түүний амь насыг аварч чадаагүй ба  үхлийн шалтгааныг зүрх нь зогссон гэж мэдэгдсэн ч түүний дүү Эрик ахынх нь амийг хөнөөсөн гэж үзэж байна.

Грант Уол солонгын өнгөтэй шорт өмссөнийхөө төлөө саатуулагдаж байв. Түүний дүү Эрик ижил хүйстэн ба өөрийнх төлөө ах нь солонгын өнгөтэй шорт өмссөн хэмээн ярьсан дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top