КАТАР-2022: Мароккогийн хөгжөөн дэмжигчид Бельги, Нидерландад үймээн дэгдээв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 28

Катар-2022 ДАШТ-нд Бельгийн баг Мароккогийн багт 2:0 ялагдсаны дараа Бельги, Нидерландад үймээн самуун дэгдэв.

Жагсагчдыг тараах гэж цагдаа нар даралттай ус, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Нидерландын Роттердам хотод үймээний үеэр хоёр цагдаа бэртжээ. Хөгжөөн дэмжигчид замдаа байсан автомашинуудыг шатааж, тоосгоор цонхыг нь хагалжээ.

Брюссель хотын захирагч Филиппе Клозе оршин суугчдадаа хандан хотын төв рүү зорчихгүй байхыг зөвлөсөн байна. Энэ үеэр метро, трамвайн замыг хаажээ. Клозегийн мэдээлснээр, Мароккогийн хөгжөөн дэмжигчид ийн баяр хөөрөө илэрхийлжээ.

Хөрш зэргэлдээх Нидерландын цагдаагийн мэдээлснээр, Роттердам боомт хотод үймэн самуун дэгджээ. Амстердам, Гааг хотод мөн үймээн дэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top