СЭЛЭНГЭ: Шаамар сум хөлдөх эрсдэлтэй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж холбогдох албаны хүмүүсийн хамт Шаамар суманд ажиллаж сумын төр төсвийн байгууллагуудтай шуурхай хуралдаан зохион байгууллаа.
 
Учир нь өвлийн сар гарсан энэ цаг хугацаанд тус сумын халаалтын асуудал хүндэрч хөлдөх эрсдэл үүсээд байна. Сумын халаалт дулаантай холбоотой гомдол санал иргэдээс байнга ирсээр байгаа юм. Тус суманд халаалт дулааны үйл ажиллагааг 2 компани гэрээгээр гүйцэтгэдэг. Үүний нэг “Алтан билэг” компаний хариуцаж байгаа байгууллагууд тэр дундаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагуудын халаалт дулаан эрсдэлтэй нөхцөл байдалд ороод байна. Уурын зуухнаас 60 хэмтэй дулаан гарахаас өнөөдрийн байдлаар гарч байгаа дулаан 24, буцах нь 22 хэмтэй байна.
 
 
Засаг даргын зүгээс сумын Онцгой комиссыг яаралтай хуралдуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа дээрх аж ахуйн нэгжийн гэрээг цуцалж, гарсан шийдвэрийг яаралтай танилцуулахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top