Зеленский: Киевт эрчим хүчний хангамжийн асуудал хүнд байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

 

Украинд одоогоор 4.5 сая хүн цахилгаангүй байгаагаас хамгийн олон хэрэглэгч нь эрчим хүчний хангамжийн асуудал хүндрээд буй Киев хот болон Киев мужид байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

Нөхцөл байдалтай холбогдуулан Украины эрх баригчид боломжит бүхий л хувилбарыг авч үзэж байна гэж тэрбээр онцолсон байна.

Өнгөрсөн ням гарагт /2022.11.06/ Киевт болон долоон мужид цахилгааны хязгаарлалт хийх хуваарийг баталжээ. Мөн өдөр Киев хотын захирагч Виталий Кличко хотын цахилгааныг бүрэн хязгаарлах хувилбарыг авч үзжээ. Тус хотод гурван сая орчим хүн байнга оршин сууж байна. Киевийн эрх баригчид хотын цахилгааныг бүрэн тасалсан тохиолдолд оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлэх хувилбарыг мөн хэлэлцэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top