Жүдо ДАШТ: Б.Эрдэнэбаяр Бразилын бөхөд ялагдлаа

2022 оны 10 сарын 09

МССХ: Гэрэл зурагчин Д.Чадраабал, Ч.Ганбат, Д.Нямбилэг

Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 81 кг-ын жингийн барилдаан болж, манай залуу тамирчин Б.Эрдэнэбаяр барилдлаа. Анх удаагаа ДАШТ-д зодоглож байгаа Б.Эрдэнэбаяр эхний тойрогт Италийн Антонио Эспозитотой таарч, цэвэр ялсан.

Б.Эрдэнэбаяр дараагийн тойрогт Бразилын Гильермо Шмидтэй барилдлаа. Манай бөх тохож, вазари аван тэргүүлж эхэлсэн ч цаашдаа барилдаан явсангүй. Бразил залуу баруун давуулж, барьц аван, ажилласаар Б.Эрдэнэбаярыг хоёр торгуулж амжсан. Цаг дуусах дөхөж байхад Шмидт мөн л давуулж бариад хавирч унагаан, иппон цэвэр ялалт авлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(150.129.143.31) 2022 оны 10 сарын 11

ene comentuuda ustaga tamirchin harwal ymr ih setegleer unah bol

0  |  0
Зоч(66.181.190.32) 2022 оны 10 сарын 09

Хийлсэн гүзээ

0  |  0
Зочин(103.26.195.148) 2022 оны 10 сарын 10

Бэлтгэл хийгээгуй юм явуулчихсан юм уу хаашаа юм бэ, суулдээ ямар ч эсэргууцэлгуй зугээр л нэг махан мишок болж байна ш дээ

2  |  0
Top