Оклендэд сургууль дээр халдлага болж, таван хүн шархаджээ

2022 оны 09 сарын 29

АНУ-ын Калифорни мужийн Окленд хотын сургууль дээр өчигдөр /2022.09.28/ халдлага болж, таван хүн шархадсан талаар CBS телевиз мэдээлжээ.

Гэрчүүдийн мэдээллээр гал нээсэн этгээдүүд хамгийн багадаа гурвуулаа байсан гэнэ. Тэд цагдаа нар ирэхээс өмнө сургуулиас зугтсан бөгөөд гэмт этгээдүүдийг хайж байгаа аж.

Үүний өмнө есдүгээр сарын 8-нд Теннесси мужийн Мемфис хотод буутай этгээд гал нээж, дөрвөн хүний аминд хүрч, гурван хүн шархадсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top