Туркт алан хядах ажиллагаа болов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

Турк улсын Мерсин хотын цагдаагийн хэсгийн байранд зэвсэгт халдлага үйлдсэний улмаас нэг цагдаа амиа алдаж, нэг алба хаагч хүнд шархаджээ. Халдлагыг Туркийн эрх баригчид алан хядах ажиллагаа гэж тодорхойлов.

“A Haber” сувгийн дамжуулснаар, Мерсин хотын Мезитли дүүрэгт орон нутгийн цагаар 23.00 /Улаанбаатарын цагаар 04.00/ үл таних зэвсэглэсэн этгээдүүд цагдаагийн хэсэгт зэвсэгт халдлага үйлджээ. Алсын зайн удирдлагатай гар хийцийн бөмбөг дэлбэлсэн тухай мэдээлж байна.

Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлугийн мэдээлснээр, дэлбэрэлт болохоос өмнө цагдаагийн хэсэг рүү дүрэмт хувцас өмссөн гурван үл таних этгээд нэвтрэхийг завджээ. Тэдний хоёр нь явган, нэг эмэгтэй цагдаагийн хэлтсийн байр руу автомашинтай дөхөж зогссон байна. Үл таних этгээдүүдийг саатуулах үеэр буудалцаан болжээ. Үүний дараа автомашинд байсан эмэгтэй тэсрэх бөмбөгийг ажиллуулсан байна. Алан хядагчдын эрэгтэйг баривчилсан бол хоёр эмэгтэй нь зугтаж амжжээ.

Эрх баригчид Курдистаны хөдөлмөрийн намыг эл алан хядах ажиллагааг зохион байгуулсан гэж буруутгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top