Туркийн батлан хамгаалах салбар дахь дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ 80 хувьд хүрч, дрон үйлдвэрлэлээр дэлхийд эхний гуравт орж байна гэж Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.
Энэ хүрээнд нийт 1.4 мянга гаруй төсөл хэрэгжүүлж, батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүний экспортоор дэлхийд арваннэгдүгээрт жагсаж, 2024 онд гэхэд дэлхийн 180 улс оронд цэргийн техник, зэвсэг нийлүүлжээ. Экспортын нийт хэмжээ долоон тэрбум гаруй ам.долларт хүрсэн гэж Эрдоган Altay танк угсрах үйлдвэрийн нээлтийн үеэр онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )