Hunnu Air: Нисэх буудалд цэрэг татлагын ажилтнууд байхгүй гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

Энэ сарын 21-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш манай улсад ирэх Оросын иргэдийн тоо эрс өссөн. Манай Hunnu Air компаниас одоо Улаан-Үд, Улаанбаатарын хооронд тогтмол болон нэмэлт нислэгүүд үйлдэж байгаа юм. Тасалбар олдохгүй байгаагаас гадна Улаан-Үдийн нисэх буудалд цэрэг татлагын комиссын ажилтнууд жижүүрлэж, цэргийн насны эрчүүдийг хил гаргахгүй байгаа цуурхал гарсан.

Hunnu Air компаниас телеграм сувгаараа дамжуулан Монголыг зорих гэж байгаа орос иргэдэд хандан “Нисэх буудал дээр цэрэг татлага, армийн ямар ч ажилтан байхгүй гэдгийг мэдэгдье. Билет авсан бүх зорчигч Улаанбаатарт саадгүй очиж байгаа. Харин тасалбараа буцаах хүсэлтэй зорчигчид хэд хоногийн өмнө хүсэлт гаргах шаардлагатайг анхааруулъя. Тасалбар хүссэн дараалал маш их байна” гэж анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top