Жо Байден: Цар тахал дууссан

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден CBS телевизэд өгсөн ярилцлагадаа коронавирусний цар тахал дууссан гэж хэлжээ.

Тэрбээр “Цар тахал дууссан. Манай улсад COVID-той холбоотой асуудал байсаар байна. Бид үүн дээр их ажиллаж байна... Хэрвээ та бүхэн анзаарсан бол хэн ч амны хаалт зүүхгүй байгаа. Бүх зүйл сайхан байгаа” гэсэн байна.

Америкийн Жонс Хопкинсын их сургуулиас мэдэгдсэнээр, дэлхий дахинд COVID-19-ийн халдварын тохиолдлын тоо 612 саяыг давжээ.

Дэлхий дахинд хоногт 293 мянган хүн ковидын халдвараар оношлогдсон бол нас баралт 772 бүртгэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top