Австралид тэжээвэр имж эзнийхээ аминд хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

 

Австралид тэжээвэр имж эзнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ.

Редмонд жижиг суурины оршин суугч 77 настай эрэгтэй гэртээ маш ноцтой бэртэж, гэмтсэн байдалтай байхад нь хүүхэд ирж, эмч дууджээ. Эмч нар ирэхэд эрэгтэйн тэжээдэг байсан имж тэднийг ойртуулахгүй байсан тул цагдаа нар буудаж, алахаас өөр аргагүйд хүрсэн байна. Хөгшин шархаа даалгүй гэртээ нас баржээ.

Австрали улс 50 сая имжтэй. Гэсэн ч имж хүн рүү дайрч, амийг нь хөнөөсөн тохиолдол туйлын ховор ба хамгийн сүүлд 1936 онд гарч байжээ. Имж судлаач Грэйм Коулсоны ярьснаар, эр имж жингээрээ 90 кг, өндрөөрөө хоёр гаруй метрт хүрдэг байна. Хурц шүд, хүчтэй хөл нь уутат амьтны хүчтэй зэвсэг болдог гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top