Австралид 300 мянган га ой түймэрт шатжээ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Австралийн Викториа мужид хэт халалтын улмаас дэгдсэн ойн түймэрт нийт 300 мянга гаруй га ой шатжээ. Ойн түймэр ойрын хэдэн долоо хоног асаж болзошгүй гэж Guardian хэвлэлд мэдээлжээ.

Ойн түймрийн улмаас Викториа мужид нэг хүн амиа алдаж, олон зуун хүн орон гэргүй болоод байна.

Австралийн холбооны засгийн газар мужийн засгийн газартай хамтран нийт 19.5 сая австрали долларын санхүүгийн тусламж үзүүлжээ. Байгалийн гамшигт 119 барилга шатжээ. Гал сөнөөгчид шуурхай ажиллаж байгаа ч ойн түймэр ойрын хэдэн долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top