Юрий Шатунов нас барахаасаа өмнө МЭС ЗАСАЛД орсон байжээ

2022 оны 09 сарын 12

Дуучин Юрий Шатунов өнгөрсөн зургаадугаар сарын 23-нд зүрхний шигдээсээр нас барсан билээ.

Шатунов нас барахаасаа өмнө Москвад мэс засалд орсон байсан талаар түүний найз, блогер Николай Алексеев ярьжээ.

48 настай Юрий Шатунов хэдэн жилийн өмнөөс хараа нь муудаж, мэс засалд орохоор Орост ирсэн байсан аж. Юра хараандаа сэтгэл их зовниж байсан тул Николай түүнд Москвад ирж эмчлүүлэхийг зөвлөжээ. Оростой харьцуулахад Германд эмчлүүлэхэд хялбар биш тул Шатунов найзынхаа зөвлөгөөг сонсож, эх орондоо ирж эмчлүүлсэн байна.

Нүдний мэс засал амжилттай болж, Юра аялан тоглолтоо дуусгаад Орост нэвтрүүлгийн зураг авалтад оролцохоор байсан ч зүрхний цочмог шигдээсний улмаас хорвоог орхисон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top