Юрий Шатуновтой ГЭР БҮЛ нь салах ёс хийх үеийн бичлэгийг дэлгэв

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 30

Оросын домог болсон дуучин Юрий Шатуновтой салах ёс хийх ажиллагаа гурван өдөр үргэлжиллээ. 

48 насандаа зүрхний шигдээсээр хорвоог орхисон түүнтэй гэр бүлийнхэн нь салах ёс хийх үеэр сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлээгүй юм.

Тэгвэл дуучны хэвлэлийн төлөөлөгчид Германаас ирсэн эхнэр, хүүхдүүд нь хайртай аавтайгаа салах ёс хийх үеийн видеог цахимд оруулжээ. Гэхдээ видеон дээр Юрагийн эхнэр Светлана, хүү Дэннис, охин Эстелла нарын царай харагдахгүй.

Зөвхөн тэдний эхэр татан уйлж байгаа нь сонсогдож байв

Юра, Светлана нар хүүхдүүдээ олны хэл амнаас хамгаалж, цахимд зургийг нь байршуулдаггүй байсан билээ. 

Юрагийн гэр бүл “Хагацъя даа, аав аа” хэмээн цахим хуудсандаа бичсэн байна. Хайртай аавынхаа оршуулган дээр ирэхдээ тэд зөвхөн ар талаасаа камерын дуранд өртсөн юм.

Юрагийн эхнэр Светлана Шатунова хуульч мэргэжилтэй. Германд танилцаж, анхны харцаар бие биедээ дурласан тэд Германд амьдарч байсан билээ.

Светлана хайрт нөхрийнхөө амьд ахуйдаа хэлсэн хүсэлтийг биелүүлж, чандрыг нь хоёр хуваан, талыг нь Орост үлдээж, талыг нь Германд аваачихаар төлөвлөжээ.
 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.95) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр харамсалтай гүн эмгэнэл илэрхийлье.Бүтээл нь үүрд юмдаа хүндэлж явдаг дуучин минь.Тайван нойрсдоо дуу нь үргэлжид эгшиглэх болноо.

1  |  1
фэн(202.126.90.155) 2025 оны 03 сарын 13

харамсалтай юм

2  |  0
Зочин(202.126.89.245) 2025 оны 03 сарын 13

Дэндүү харамсмаар, итгэхэд бэрх юм болчихлоо. Ум маани бадми хум

2  |  0
Naraa(202.55.188.90) 2025 оны 03 сарын 13

Haramsaltai

1  |  0
Око(64.119.16.167) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр харамсалтай. Байнга гүн эмгэнэл Илэрхийлье.

4  |  0
зочин(150.129.142.205) 2025 оны 03 сарын 13

хармасалтай юмаа амен

2  |  3
мөнхзул үнэнхүү(202.126.90.103) 2025 оны 03 сарын 13

Amen

3  |  1
ЭРКА(66.181.161.86) 2025 оны 03 сарын 13

Ум ма ни бад ми хум

5  |  0
Батчимэг(202.9.46.26) 2025 оны 03 сарын 13

Ум ма ни бад мэ хум

3  |  2
Оюун(66.181.161.25) 2025 оны 03 сарын 13

Дэндүү харамсалтай хүүхэд шиг хайран залуу Ум ма ни бад ми хум

3  |  3
ari(64.119.22.185) 2025 оны 03 сарын 13

denduu haramsaltai

7  |  0
Ss(103.26.194.109) 2025 оны 03 сарын 13

Imandy bolsyn

2  |  2
Энхтуяа(103.57.94.173) 2025 оны 03 сарын 13

Харамсалтай

4  |  3
Close menu