Юра Шатуновтой САЛАХ ЁС хийх иргэдийн цуваа тасрахгүй байна

2022 оны 06 сарын 28

Москва хотын Троекуровское оршуулгын газарт Зөвлөлт Оросын нэрт дуучин Юрий Шатуновтой ням гарагаас эхлэн салах ёс гүйцэтгэж байна.

Энэ сарын 23-нд 48 настайдаа зүрхний хүчтэй шигдээсийн улмаас таалал төгссөн түүнтэй салах ёс хийхийг хүсэж буй хүмүүсийн цуваа тасрахгүй байгаа юм.

“Ласковый май” хамтлагийн гоцлол дуучин агсантай салах ёс гүйцэтгэх зааланд ирэхийн тулд хүмүүс өөр улс, өөр хотоос нисэн ирсээр байна. 

Хайртай дуучнаа сүүлчийн удаа харж, цагаан сарнайг хөлд нь тавих гэсэн иргэд +33 хэмийн халуунд дугаарлан зогсож, хаанаас, хэнээс ч юм бэ цагаан, улаан сарнай ачсан олон машин ирсээр байна. Тэдгээр машины жолооч нар эгнэн зогсож, хүмүүст сарнайгаа үнэгүй тараасаар байгаа аж. 

Домогт дуучны цогцсыг чандарлан, талыг нь Орост үлдээх бол талыг нь түүний сүүлийн жилүүдэд амьдарсан Герман улс руу аваачиж оршуулах аж.

1986-1991 онд “Ласковый май” хамтлагийн гоцлол дуучин байсан Юра Шатунов “Белые розы”, “Лето”, “Пусть будет ночь”, “Седая ночь”, “Ну что же ты…” зэрэг алдартай хитүүдийг амилуулсан билээ. Тус хамтлаг Шатуновыг гарсны дараа 1991 онд тарсан юм.

Домогт дуучинтай салах ёс хийх ёслол иргэдийн цуваа тасрахгүй, улам нэмэгдсээр байгаагаас болж дахин нэг хоногоор хойшилсон нь энэ юм.

Юрагийн эхнэр Светлана, хүү Дэннис, охин Эстелла нар Германаас нисэн ирж,  аавтайгаа салах ёс хийж байна

48 насандаа хорвоог орхисон Юрий Шатунов “Ласковый май” хамтлагаас 1990-ээд оны эхээр гарч, ганцаараа олон хит дуу бүтээсэн юм.

Германд хөгжмийн студидээ ажиллаж, Орост олон жил ирээгүй Шатуновыг эх оронд нь таатай хүлээж авсан ч 2006 онд “Ласковый май” хамтлагийг үүсгэн байгуулагч Андрей Разин тус хамтлагийн гол хитүүдийн зохиогчийн эрхийг өөртөө авсан байна.

Ийнхүү Юрий Шатунов хуучин хамтрагчидтайгаа олон жилийн шүүхийн маргаантай болжээ. Разины зөвшөөрөлгүйгээр ямар ч уран бүтээлээ олонд толилуулах, ярилцлага өгөх эрхгүй болсон Шатунов Оросын олон одтой ам зөрж, дуулианд өртөж байв.

Шүүх хурлууд олон жил үргэлжилж, шүүх Юрийн дууны эрхийг хүлээн зөвшөөрсөн ч Разин шинэ баримтууд гаргаж ирэн, хэргийг дахин хянахыг шаардаж байжээ. Тэрбээр мөн Шатуновын тоглолтуудад байнга саад болж байв.

Эцэст нь, 2022 оны зургаадугаар сарын 20-нд буюу нас барахаасаа гурав хоногийн өмнө Юрий Шатунов “Ласковый май” хамтлагийнхаа хитүүдийг дуулах эрхээ авч, шүүхэд ялалт байгуулжээ. Гэвч тэр тайзан дээр хит дуунуудаа дахин эгшиглүүлж чадсангүй...

Юрий “Би эдгээр дууг бүтээсэн. Бүтээсээр ч байх болно. Амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл бүтээх болно. Гүйцээ! Разины хийх гэж оролдож байсан зүйл аймшигтай. Энэ хитүүд бол миний хувьд амьдрал. Одоо тэд миний хувьд оршин байна. Миний ямар нэгэн юмыг хориглодог тэр хэн юм бэ? Эцэст нь би энэ дуунуудаа сэргээж, тоглолтуудынхаа хөтөлбөрт оруулна” хэмээн НТВ телевизэд өгсөн сүүлчийн ярилцлагадаа ярьж байлаа.

 

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
covid(192.82.75.40) 2022 оны 07 сарын 01

ene vaccinnii noloo !!!!

0  |  0
Зо чин (66.181.161.66) 2022 оны 07 сарын 01

Эрт эрхийг нь өгчихгүйдээ яах гэж нэгийгээ ингэж улаан цайм хэлмэгдүүлж амьдралын сайн сайхныг булааж авч чаддаг байнаа үнэхээр муу нөхөр байна РАЗИНЫ гэдэг алуурчингаас болжээ харамсч байна

1  |  0
hawkkatya(202.180.219.19) 2022 оны 07 сарын 01

hairiin saihan duuchin mine daanch ert yvlaadaa uurd sanan dursah bolnoo\n\n

1  |  1
Ganbayar Gombosuren(202.55.188.33) 2022 оны 11 сарын 18

Аргагаүй хитүүд шүү, Разин бол новш яг Фрэнк Фариан шиг

2  |  0
Алтаа(66.181.160.33) 2022 оны 11 сарын 18

Маш их харамсаж бна ийм мундаг дуучин цэл залууггараа хорвоог орхилоо дуугий нь сонсож бүжиглэж их сайхан мэдрэмж аз жаргалыг авдаг байлаа ёстой домог болсон дуучин даа Ум ма ни бад ми хум

2  |  0
Л. Нэргүй(122.150.42.12) 2022 оны 07 сарын 01

1990 онд Орост очиход жинхэнэ хит болж блаа. Түүнээс хойш 18 нас, тэр сайхан үеийг дурсах болгондоо YouTube ээс үздэг. Яг л буцаад очсым шиг санагддым даа. Тэр үе нүдэнд харагддаг шүү гайхалтай

2  |  0
зочин(64.119.20.151) 2022 оны 06 сарын 30

УМ МА НИ БАД МЭ ХУМ ХАЙРАН САЙХАН ДУУЧН

0  |  0
m (202.9.46.238) 2022 оны 07 сарын 01

11 насандаа өнчирч ХҮҮХЭД АСРАХ ГАЗАРТ өссөн юм билээ амьдралыг эртнээс ухаарсан залуу

4  |  0
123(202.126.90.23) 2022 оны 11 сарын 18

Разин нь шүүхэд ялагдаад хорсоод хорлоцон юм бншдээ

9  |  1
Bi (192.82.82.45) 2022 оны 11 сарын 18

Eoo shvvheer yalaad 3 honog l bolj bhd arai haramsaltai

4  |  0
Bi (192.82.82.45) 2022 оны 06 сарын 29

Eoo shvvheer yalaad 3 honog l bolj bhd arai haramsaltai

1  |  0
Зочин Зочин(192.82.69.66) 2022 оны 11 сарын 18

Бас л хайран залуу уг нь үзүүл гэж зөндөө хэлсэн гэдэг юм бна лээ тоглолтоо дуусгаад 2 хоногийн дараа гэр бүл рүүгээ Герман явна гэж бсан хөөрхий асрамжийн газарт 11 настайгаасаа өссөн хөөрхөн хүү блаа

6  |  0
76 MAL(202.126.89.216) 2022 оны 11 сарын 18

Nemdorjig orond ilgeh bsim

11  |  2
hat(192.82.73.52) 2022 оны 06 сарын 30

saihanch duutai saihanch zaluu baisanda

2  |  0
Jt8812(202.21.108.27) 2022 оны 06 сарын 29

2  |  1
irgen(202.9.46.142) 2022 оны 07 сарын 01

razin muunobsh horloson bn sonin gentiin uhel ylalt baigulaad 3honogiin daraa..uneheer hsramsaj bn.id zaluu bsn shuu de

9  |  0
m(66.181.161.77) 2022 оны 06 сарын 30

Sogtuu iwan ch geh shig sonin gar we Mundag duuchin mundag hvn baisan yum shv Bichih yumaa bodoj bichmeer yum

10  |  0
Um ma ni bad me hum(202.9.47.6) 2022 оны 07 сарын 01

Zurh ni uvddug bsaan. Eej ni bas 29-hun nastaidaa zurhnii shigdeeseer uud bolj bsann

2  |  0
O(202.126.88.197) 2022 оны 06 сарын 29

86 on geheer 12 nastai bsan ymu joohon shaagaad bnuuda kkk

1  |  1
Олег (78.115.218.149) 2022 оны 06 сарын 29

Шүүхээс ялсан тогтоолоо сонсоод гуравхан хоногийн дараа тэнгэрт дэвшдэг сонин л юм даа. За юм болгоныг хардаад ч яахав дээ.

4  |  1
Ivan(98.253.30.34) 2022 оны 07 сарын 01

Za surtei iym be neg sogtuu ivan uhee l biz manid ymar hamaa bnaa.

1  |  34
Zochin(202.9.47.6) 2022 оны 06 сарын 30

Zasaglal muu niigemd hamgiin sain humuus ni hohirdog

16  |  2
Zochin(202.9.47.6) 2022 оны 11 сарын 18

Үнэхээр харамсалтай. Разинд цаашид амьдрал үгүй

18  |  6
Top