Шатуновын сүүлчийн ярилцлага: Хайртай хүмүүстээ ХУРДАН ОЧМООР БАЙНА

2022 оны 07 сарын 04

Зөвлөлт, Оросын нэрт дуучин Юрий Шатунов өнгөрсөн зургаадугаар сарын 23-нд таалал төгссөн билээ. 48 насандаа хорвоог орхисон домогт дуучны үхэл маш гэнэтийн байсан.

Дуучин нас барахаасаа хоёр хоногийн өмнө өгсөн сүүлчийн ярилцлагадаа гэр бүлийн баяр баясгалангийнхаа талаар ярьж байв. Тэрээр 9 настай охин Эстелла нь баян хуур, төгөлдөр хуур тоглох дуртай тухай яриад “Охины минь энэ авьяас миний хувьд жижиг нээлт байсан. “Аав аа, би хөгжим тоглож сурмаар байна” гэж охин минь хэлэхэд би “Асуудал биш” гэж хариулсан” гэжээ.

Шатунов сүүлийн хоёр сарын хугацаанд Орост 16 удаа тоглолт хийсэн билээ. Түүний аялан тоглолт дуусах дөхөж байв. Юра эхнэр Светлана болон хүү Дэннис, охин Эстелла нар дээрээ очихоор Герман руу яарч эхэлсэн байлаа.

Тэрээр мөн аялан тоглолт нь түүнийг ядраасныг нуугаагүй байна. Юра “Хурдан хайртай хүмүүс дээрээ очмоор байна. Би хаашаа ч явахгүй, юу ч хийхгүй гэртээ байх маш дуртай” хэмээн ярьж байжээ.

Энэхүү ярилцлагынхаа дараа зургаадугаар сарын 22-нд Юра Шатунов загас барихаар найзынхаа зусланд очоод байхдаа бие нь муудаж, түргэн тусламж дуудаад удсан тул найзууд нь өөрсдөө эмнэлэг дээр хүргэж ирсэн байдаг. Түүнийг хотын эмнэлэг рүү хүргэх үед түргэн тусламжийн орон дээр амьсгал хураасан юм. Дуучны менежер Аркадий Кудряшов “Бид ширээний ард юм яриад сууж байсан. Гэнэт тэр цээжээ дарж, доошилж эхэлсэн” хэмээн ярьжээ.

Юраг зуслангийн ойролцоох тосгоны эмнэлэгт хүргээд, тэндээсээ Москва хотын эмнэлэг рүү хүргэх үед клиник үхэлд орсон байсан талаар эмч нар ярьсан байна.

1980-аад оны домог болсон дуучинд зүрхний асуудал байсан гэж эмч нар дүгнэжээ. Шатунов зургаадугаар сарын 23-ны шөнө таалал төгссөн юм.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.158) 2022 оны 07 сарын 07

Ум маани бад ни хум. Харамсаад барахгүй байна даа

3  |  0
Зочин(66.181.161.6) 2022 оны 07 сарын 05

Агуу дуучин жинхэнэ од байсан

6  |  0
Z(202.9.46.38) 2022 оны 07 сарын 05

Um ma ni bad me hum

6  |  0
зочин (64.119.21.100) 2022 оны 07 сарын 20

Тэр үнэхээр гайхамшигтай гоё дуулдаг,хөгжим тоглодог авьяаслаг, нүдэнд дулаахан их энергичный залуу байлаа. Гадаад, дотоодын од гэгддэг хүмүүс биеэ тоогоод л эхнэр хүүхдээ солиод ,элдвийн араншин гаргадаг. Тэгэхэд тэр жинхэнэ эр хүн ,,сайн нөхөр, сайн аав .

23  |  1
Top