ХӨВСГӨЛ: Онцгой байдлын алба хаагчид бялдаржуулах байртай болно

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 06

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид бялдаржуулах байртай болно. Алба хаагчдын цэргийн бие бялдарын стандартыг мөрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор барьж буй "Бялдаржуулах байр"-ны ажлын явц 50 хувьтай үргэлжилж байна.

Барилгын бүтээн байгуулалтад дотоодын нөөц бололцоогоо ашиглан 1000 гаруй блокыг цохин гаргаж, 7х8 харьцаатай байрны ханыг өрж, шалыг цутгаж дуусжээ. Одоо өнгө шавар, доторлогоо, дээврийн ажлуудыг алба хаагчид хийж гүйцэтгэх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top