Бохир реализмыг тунхаглагч Чарльз Буковскийн алдарт эшлэлүүд

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 19

Хэн ч  биш яруу найрагч, бохир реализмыг тунхаглагч хэмээх Чарльз Буковски энх тунх байсан бол 102 нас зооглож байх байжээ. Ингээд төрсөн өдрийг нь тохиолдуулан түүний “бохир” ч оновчтой эшлэлүүдээс танилцуулъя.

Миний амбиц миний залхуурлаар хязгаарлагддаг.

Хэрэв чи хэн нэгнийг хууран мэхэлж чадсан бол энэ нь тэр хүн тэнэг гэсэн үг биш. Зүгээр л чамд үнэн чанараас чинь илүү итгэжээ л гэсэн үг.

Хүүхнүүдийг гэртээ дуудах биш харин зочилж очихдоо би дуртай. Яагаад гэвэл тэндээс дуртай үедээ гараад явчихаж болно.

Ёстой азгүй өдөр байлаа. Бас 7 хоног, сар. Жил. Ер нь азгүй амьдрал байлаа, чөтгөр ав.

Үхэх хүртлээ зүгээр нэг амьдарна гэдэг маш хэцүү ажил.

25 настайдаа хэн ч суутан болж чадна. Харин тавьтайдаа суутан болохын тулд ямар нэг юм хийх ёстой болсон байдаг.

Зарим хүмүүс галзуурч солиорч чаддаггүй. Тэдний амьдрал аймшигтай уйтгартай.

Ямар ч хийх зүйлгүй байх үед л секс агуу зүйл.

Би намайг хайрлаач гэж шаардахгүй. Учир нь өөрийнхөө дутагдлуудыг хэт сайн мэднэ.

Ганцхан төрсөн өдөр тэмдэглэх гэж энэ олон гацуурыг алах хэрэг юу байна?

Дэлхийг аврахын тулд хүн болгоныг тус тусад нь нэг нэгээр нь аврах хэрэгтэй. Бүгдийг аварна гэдэг бол романтизм, эсвэл улс төр.

Дэлхийг өөрчилж, сайн болгоно гэдэгт би итгэдэггүй. Харин улам дордуулахгүйн тулд хичээж болно гэдэгт итгэдэг.

Амьдралд танд юу ч амлаагүй. Тантай ямар ч гэрээ байгуулаагүй.

Гоо үзэсгэлэн бол хоосон дэмий зүйл. Муухай төрснөө ямар их аз болохыг чи ойлгохгүй байна. Хэрэв чи хүмүүст таалагддаг бол шалтгааныг нь ойлгоно.

Ганцаардал намайг хүчтэй болгодог. Ганцаардалгүй бол би хоол, усгүй мэт л байдаг. Би ганцаардлаараа бахархаж байгаа юм биш, би зүгээр л түүний хамааралд орчихож.

Зурагтаар янз бүрийн хог үзэх нь хэт жирийн зүйл болсон тул хүмүүс дан баас үзэж байгаагаа ч мэдэхээ байжээ.

Хэрэв чи новшийн мал бол тэрийгээ хэл. Үгүй бол хэн нэг нь хэлчихнэ. Хэрэв чи түрүүлээд хэлчихвэл тэд чамд халдах зэвсэггүй болно.

Амьдралаа тэнэг хэвээр өнгөрөөгөөд мангараараа үхэх нь уйтгартай бөгөөд хачирхалтай.

Эрчүүд хөлбөмбөг үзээд, шар айраг ууж байхад эмэгтэйчүүд бидний тухай бодож, судлаад л, яаж хаях вэ, солих уу, алах уу, эсвэл зүгээр хаячих уу гээд бодоод сууж байдаг.

Чадавхтай байлаа гээд юу гэж? Ямар нэг юм хийх хэрэгтэй шүү дээ. Ямар ч нялх хүүхдэд надаас илүү чадавх байгаа.

Ажил сайхан явж байна, харин хаашаа гэдэг нь тодорхойгүй.

Деппресс, амиа хорлолт нь ихэнх тохиолдолд хоолны дэглэм буруу барьсны үр дүн байдаг.

Хэрэв танд сэтгэл бараг үлдээгүй, үүнийгээ та мэдэж байвал сэтгэл бага зэрэг ч үлдсэн гэсэн үг.

Хамаг юм балран унасан үед очих газартай байна гэдэг сайн зүйл.

Зохиолчид цөхрөнгөө барсан улсууд. Найдвар төрөх тэр мөчид тэд зохиолч биш болдог.

Амбиц авьяаст бараг тус болдоггүй. Харин аз ёндоо өөр хэрэг. Авьяас үргэлж аз хийморийн ард явдаг.

Дэлхий ертөнцийн гол асуудал нь боловсролтой хүмүүс нь эргэлзээгээр дүүрэн, харин тэнэгүүд нь итгэлээр дүүрэн байдагт оршино.

Хэрэв чи жентльмен болж чадахгүй бол ядаж гахай битгий бол.

Өөрт нь асуудал тулгарсны дараа л ихэнх хүн шударга ёс шаардан орилдог.

Олон янзын эмэгтэй бий. Зүгээр л нэг эмэгтэй гэж байдаг бол ид шидийн эрхэмсэг гэж бас байдаг. Ямар ч гэсэн би тэднийг энэ дэлхийд байгаад баяртай байдаг.

Дарс, тамхи нь үлдсэн байхад хүн олон юмыг тэсэн давж чадна.

Бичиж сурах хамгийн шилдэг арга бол сайн зохиолчдын зохиолыг унших, амьдрах.

Би гэрлэсэн, гэхдээ эхнэргүй. Миний эхнэр бол миний амьдрал юм.

Чиний өдрийг сүйтгэх, бүх амьдралыг чинь сүйтгэх хүн заавал гарч ирдэг.

Хэт сайн дотно мэдэхээсээ өмнө хүнд дурлаж болдог.

Ардчилал, дарангуйлал хоёрын ялгаа нь: Ардчилал эхлээд санал аваад, дараа нь захиран тушаадаг. Харин дарангуйлал үнэтэй цагаа ашиггүй сонгуульд зарцуулдаггүй.

Гай зовлон гэж миний хувьд сүрэг хүний дунд байх явдал.

Хайртай юмаа хайж ол, тэгээд тэрнээсээ болж үхээрэй.

Миний амьдралын үзэл бодол аль болох хүмүүстэй харьцахгүй байх. Хүмүүстэй цөөхөн тааралдах тутам би жаргалтай байдаг. Яриаг нь сонсоно гэдэг там. Нохой ч тэднээс илүү ярина.

Согтуу байхад амьдрал адилхан л дэргэд чинь байж байдаг. Гэхдээ ядаж хоолой багалзуурдахгүй юм даа.

Муу зүйл тохиолдоход мартах гэж ууна, сайн зүйл болоход тэмдэглэх гэж ууна. Юу ч тохиолдоогүй бол ямар нэг юм болоосой гэж ууна.

Хоёр хүний харилцаанд тохиолдож болох хамгийн том юм юу вэ гэж бодоод би 2,6 жил гэж шийдлээ.

Бид аз жаргал гуйгаагүй, харин арай бага өвтгөөч гэж л хүсэж байна.

Сар болгон цус гаргаад үхдэггүй амьтанд яаж итгэж болох юм бэ?

Пиг дүүрэн автобусанд суугаад хүмүүсийг харахдаа би аз жаргалгүй болдог. Яагаад гэхээр тэд нэг л буруу. Бурхан шүтдэггүй болохоор тэр биш, архи уугаагүйдээ биш. Тэд нэг л өөр. Эрх чөлөөгүй, номхон хүлцэнгүй, нэг л өрөвдмөөр.

Архи бол дэлхийн хамгийн агуу зүйлийн нэг. Архи олон хүнд хортой гэдэг ч надад бол зүгээр байдаг. Миний бүтээсэн бүхэн согтуу байхдаа хийсэн зүйл. Эмэгтэйчүүдтэй ч мөн адил. Би эрүүлдээ бүрэг байдаг ч архи намайг сексийн араатан болгодог. Архи намайг баатар болгож, цаг хугацаа, газар орныг нэвт туулах боломж өгдөг. Тийм болохоор архинд дуртай.

Найзыгаа ямар хүн болохыг мэдмээр байна уу? Шоронд ороод үз.

Би үхлээс айдаггүй. Үхэлд хэд хэдэн удаа маш ойртож үзсэн хүн юунаас айх вэ? Ялангуяа Бурханд итгэдэггүй, тамд очих уу, диваажинд морилох уу гэдэг нь огт хамаагүй хүн айхгүй. 35-тай байхад эмнэлэгт намайг сэхэхгүй гэж байлаа. Харин би үхээгүй. Эмнэлгээс гарахад дахиж уувал үхнэ шүү гэж хэлсэн. Харин би эмнэлгээс шууд Баар орж шар айраг ууж билээ.

Мөрийтэй тоглоом бол мастурбацийн орлуулга юм.

Архидалт бол амиа хорлолтын мазохист хэлбэр юм. Тасраад үхээд маргааш нь дахиад амьдарна. Өөрийгөө алаад, ахиад амьдраад байна. Би бараг 15 мянган удаа өөрийгөө алсан байх.

Тодорхой хэмжээний гайгүй зохиол уншсаны дараа дахин сайн зохиол үлдээгүй мэт санагдана. Ингээд өөрөө бичихээс аргагүй болдог.

Эмэгтэй хүн чиний эсрэг хандвал түүнийг мартаад хурдан холд. Тэд дурлаж хайрлаж болох ч дургүй болсон үедээ чамайг машинд дайруулаад сувагт хэвтэж байхад үхэхийг чинь тайван хараад сууж байж чадах улсууд.

Хэрэв танд хайрлах чадвар байгаа бол эхлээд өөрийгөө хайрла.

Миний найз Уильям аз жаргалтай хүн. Учир нь зовохын тулд түүнд ухаан, сэтгэн бодох чадвар дутагддаг.

Өмгөөлөгч, эмч нар хүмүүсийг хоосортол нь мөлжиж байна. Харин зохиолч бидэнд өлсөж үхэх, амиа хорлох, галзуурах л зам үлджээ.

Би архи уух хэрэгтэй байна. Уух хэрэг бүх хүнд байдаг, харин ихэнх нь тэрийгээ мэддэггүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top