BA.5, BA.2 хувилбарын улмаас ДЭЛХИЙ ДАХИНД өвчлөл нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

ДЭМБ-аас мэдээлснээр, дэлхий дахинд бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 580 саяыг давжээ.

Өнөөдрийн байдлаар /2022.08.09/ дэлхий дахинд 581 686 197 хүн ковидын халдвараар өвчилсөн байгаа юм.

COVID-19-ийн тохиолдлуудын дийлэнх нь АНУ-д бүртгэгдсэн билээ. Тус улсад 90 706 508 хүн ковидоор өвчилсөн бол АНУ-ын дараа Энэтхэг улс бүртгэгдсэн тохиолдлын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Тус улсад 44 161 899 хүн ковидоор өвчилсөн бол гуравдугаарт Бразил улс 33 924 061 тохиолдол бүртгэгдсэнээр бичигдэж буй.

Дэлхий дахинд Омикроны илүү хурдан тархдаг BA.5, BA.2 хувилбарын улмаас халдварын тохиолдлын тоо өсөж байгаа аж. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Heg(174.251.66.190) 2022 оны 08 сарын 10

7 honohod 2 udaahaldavar avsan.novshiin virus

0  |  0
Top