Запорожийн атомын цахилгаан станц руу ЦОХИЛТ ХИЙХГҮЙ байхыг уриалав

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Запорожийн атомын цахилгаан станц руу өөрийгөө хорлосон цохилт хийхгүй байхыг уриаллаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Атомын цахилгаан станц руу дайралт хийх нь амиа хорлох үйлдэл. Энэ үйлдлээ зогсооно гэж бид найдаж байна. Үүний зэрэгцээ бид олон улсын атомын эрчим хүчний агентлаг МАГАТЭ-г станц руу нэвтрэх эрх олж аваасай гэж хүсэж байна” хэмээн Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.

Антониу Гутерреш Олон улсын атомын эрчим хүчний агентлаг ур чадвараа ашиглаж чадна гэж найдаж байгаагаа мөн илэрхийлсэн байна.

Украины зэвсэгт хүчин “Ураган” тийрэлтэт пуужингийн системээс Запорожийн атомын цахилгаан станц руу гал нээсэн гэсэн мэдээлэл гарсан билээ.

Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн яамны Зэвсэг дэлгэрүүлэхгүй байх, зэвсгийг хянах газрын дэд захирал Игорь Вишневецкий өмнө нь “Украин дахь Оросын анги нэгтгэлүүдийн үйлдэл нь атомын цахилгаан станцын аюулгүй байдалд хохирол учруулахгүй” гэж мэдэгдсэн.

Мөн Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси тус агентлаг Украины цөмийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах механизмын талаар Орос, Украинтай тохиролцсон гэж мэдэгдсэн билээ.

НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн газар Украины атомын цахилгаан станцуудад цөмийн өдөөн хатгалга гарах эрсдэл байсаар байгааг анхааруулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top