“Бүрэн Монгол” төсөл Ховд аймагт үргэлжиллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

“Бүрэн Монгол” төсөл Ховд аймагт Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Бүрэн Монгол” төслийн “Бүрэн Монгол гэр” төсөл Ховд аймагт амжилттай хэрэгжлээ.

Төслийн үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагууд, Ховд нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Адьшаа болон аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, аймгийн Үндэсний бөхийн холбооны нарийн бичгийн дарга нар, нутгийн зон олон оролцож төслийг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

 


Олон ястны өлгий нутаг Ховд аймгаас үндэсний өв соёлыг тээж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх их үйлсийг бүтээж буй М.Сүхбаатарын гэр бүл сонгогдож иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэрийг гардан авлаа.

“Бүрэн Монгол” төслийн хүрээнд өргөө цагаан гэртэй болсон М.Сүхбаатарынд гэр барих газрыг Жаргалант сумын ЗДТГ-аас шийдэж байгаа бол аймгийн Онцгой байдлын газраас хашааг нь барьж өгнө гэдгээ мэдэгдлээ.

 

 

Мөн ХНХЯ болон аймгийн зүгээс М.Сүхбаатарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. М.Сүхбаатар нь дүрвэд түмний үндэсний өв соёл болох икэл хөгжмийг үе дамжин тээж яваа хүн юм. Тэрээр морин хуур, икэл, гитар, даралтад хөгжмийн сургалтыг явуулдаг бол эхнэр Б. Отгонбаяр боловсролын салбарт ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top