БҮРЭН МОНГОЛ | Хотын оффисоос хөдөөгийн урланг зорьсон хос

2024 оны 01 сарын 23

"БҮРЭН МОНГОЛ” ТӨСӨЛ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ

Хөх Азийн цээжинд орших хүмүүн төрөлхтний өлгий нутаг Монгол Улс. Түүх соёл, зан заншлын хэлхээг түгээн дэлгэрүүлэх үйлсийн түүчээ "Бүрэн Монгол" төсөл.

Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсийн санаачлан, “Бидний бүрэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа “Бүрэн Монгол-Гэр” төслийг "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевиз хамтран 21 аймагт хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд аймаг бүрээс хичээнгүй, зорилготой амьдарч, өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр бусдыг үлгэрлэж яваа энгийн гэр бүлийг сонгон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна. Тухайлбал, бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөс гадна тухайн аймгийн Засаг захиргаатай хамтран, ажлын байранд зуучлах гэх мэт олон төрлийн санаачилгууд багтаж байгаа. Ингэхдээ амьдралын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй, багахан дэмжлэг үзүүлэхэд цаашдаа амьдрал ахуйгаа өргөн тэтгэх чадвартай залуусыг сонгон, оролцуулж байгаа билээ. 

... Урьд нь хүний удирдлага дор ажил үүрэг гүйцэтгэж байсан бол өөрийн гэр бүлийн бизнестэй болоод бүгдийг толгой мэдэн өөрсдөө хийнэ гэдэг бүр ч амаргүй. Гэхдээ сэтгэл байхад бүх зүйл бүтдэг жамтай.Хүн бүхэн төв суурин бараадаж амьдрал ахуйгаа дээшлүүлэх шинэ боломжийг хайдаг нь нууц биш.

Харин эсрэгээрээ хөдөө орон нутагт ажиллаж, хотоос илүү боломж ойрхон гэдгийг харж чадна гэдэг ёстой л юм үзэж, нүд тайлсан хүний мэргэн санаа гэдэг. Зүгээр ч нэг хийх биш сэтгэл, ур шингээж хийсэн бүхнийг нь харахаар бахархам.

Шил, толь шиг гялалзсан хотын оффисыг орхиж, үртэс хийсэж, хөрөө рам нүжигнэх энгийн нэгэн урланг зорино гэдэг үнэхээр сэтгэлийн дуудлага гэлтэй. Гарын эв, сэтгэлийн ур гэдэг өвлөгдөж ирдгийн жишээ энэ. Залуу хос Н.Ууганбаяр, Б.Жагдагсүрэн нар Өвөрхангай аймагт гэр бүлийн бизнесээ өвлөн эрхэлж, өдгөө “Өв ур” урлангийн үйл ажиллагаагаа хэдийн жигдрүүлсэн байна.

Нөхөр Н.Ууганбаяр нь санхүүгийн салбарын хүн бол эхнэр Б.Жагдагсүрэн нь телевизийн салбарт ажиллаж байгаад гэр бүлээрээ хөдөөгийн боломжийг харан, орон нутгийг зорин ажиллаж буй нь энэ.

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Эх сурвалж: ТВ8 телевиз

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top